Jump to content

Алтай ястан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алтай ястан
Алтайлар (Altailar)
Алтай-кижи (Altai-kiji)

Дээр: 1911 онд Алтайчууд.
Доор: Бүгд Найрамдах Алтай Улс болон зэргэлдээ нутаг дэвсгэр дэх Алтайчууд
Нийт хүн ам
83,326
Томоохон хүн амтай бүс нутаг
 Орос 83,125[1]
 Монгол болон
 Хятад
хэдэн мянга[2]
 Казахстан201[3]
Хэлнүүд
Алтай хэл (Хойд Алтай эсвэл Өмнөд), Орос хэл
Шашин
86% хүртэл[4] "Алтайн итгэл" (Бурханизм, Бөө мөргөл, бусад уугуул шашны орчин үеийн нийлэг),[5][6] бусад Оросын үнэн алдартны шашин, Баптист Протестантизм,[7] Төвөдийн Буддизм, болон Суннит Ислам
Холбоотой угсаатны бүлэг
Киргизүүд, Телеутууд, болон бусад Түрэг угсаатан, ялангуяа бусад Сибирийн түрэг үндэстнүүд

Алтай (монгол бичгээр: ᠠᠯᠲᠠᠢ; алтаи, бусад зүйлсээс ялгаж Алтай ястан, Манжийн үед монголоор Алтан нуурын Урианхай гэсэн баримт бий,[8] оросоор олон тоонд Алтайцы, англиар олон тоонд Altay people, Altaians) — Алтай, телеут, тэлэнгэд (оросоор теленгит), куманд, тубалар зэрэг бүлэгт хуваагддаг Оросын өмнө Сибирийн Алтай орны уугуул ард түмэн. Оросоор 1948 он хүртэл "ойрат", "ойрот" («ойрад» гэсэн үг), түүнээс хойш уул ус, газар орны "Алтай" гэх нэрээр бүртгэгдэх болсон түрэг хэл-угсааны ард түмэн, найман түмэн хүнтэй ястан. Монголчууд алтайчуудыг тэлэнгэд аймаг гэж нэрлэж байжээ.

Эрт цагийн түүх шаштир бичигт Хүннүгийн үеэс нэр нь тэмдэглэгдэж ирсэн. Монголын түүхэнд арилшгүй тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд Чингис хаанд дагаар орсон Алтай-Сибирийн олон аймаг, овгийн нэгээхэн хэсэг, Баруун монголын Зүүнгарын хаант улсын бүрэлдэхүүнд орж дөрвөн ойрадуудтай ихээхэн дотно нягт харилцаатай байсан бөгөөд ислам шашинт казах, киргиз, башкир нараас өөрсдийгөө хамгаалахын тулд ойрад-зүүнгарын хаад ноёдтой худ ураг, вассалийн харилцаатай байжээ. Зүүнгарын хаад ч татвар эмсээ эндээс авч байв. Галданцэрэн хаан мөн л энд төрж мэндэлжээ.Зүүнгарын их улс голомтоороо самран мөхсөнөөс казах,киргизүүдтэй дангаар тулалдаж хүчин мөхөсдсөн тул нэг хэсэг нь XVIII зуунд Хаант орос, нөгөө хэсэг нь манж чин улсад бууж өгсөн юм байна.

Алтай ястны өөртөө засах нутаг нь 1922-1948 онд Ойротын автономит муж нэртэй байсан бол 1948-1992 онд Уулын Алтайн автономит муж нэртэй байв. Ойротын автономит мужийн нийслэл нь Ойрот-Тура (Горно-Алтайск) байв. 20-р зууны үед тэдэнд өөрсдийгөө ойрад монголчуудтай холбох үзэл хүчтэй хадгалагдаж байв. 1922 онд автономит муж байгуулагдах үед дараах мэдэгдлийг гаргажээ: "Ойрадууд нэгэн цагт өөлд, дөрвөд, торгууд, тэлэнгит зэрэг олон ард түмнээс бүрдэж байсан билээ. Эдгээр ард түмний ихэнх нь Монголын хилийн дагуу үлдсэн нь Орост байна. Алтайчуудын хамгийн ойрын хөрш нь өөлд, дөрвөд, ойрад, урианхай нар юм. Хэдийгээр олон саад тотгор тохиолдсон ч эдгээр ард түмний сэтгэл зүрхний холбоо таслагдан үгүй болоогүй юм. 2-р сарын хувьсгал (1917 оны) алтайчуудад үндэсний хөдөлгөөн өрнүүлэх боломж олгоогүй билээ. Зөвлөлт засаг ойрадын автономит муж байгуулсан нь Монголын ойрадуудын анхаарлыг татаж байгаа нь тодорхой. Урианхай хязгаарын тувачууд (ойрадын ард түмний нэг хэсэг) мөн бусад ойрадуудтай нэгдэхийг эрмэлзэж байна. Гэвч Алтай нутаг дахь цагаантны цэргийн үйл ажиллагаа нь Алтай дахь ойрадуудыг Оросын бүрэлдэхүүнд байсан тохиолдолд аливаа хавчлага хэлмүүлэгдэлтээс ангид байж болохыг харуулж байна" [9]

Монголоос буддын шашин алтайчуудын дунд нэвтэрснээр зөвхөн алтайчуудад байдаг бурханизм хэмээх шарын шашны өвөрмөц урсгал үүсчээ. Цагаан сар тэмдэглэдэг байсан нь орхигджээ.


Угсаатны бүлгүүд

[засварлах | кодоор засварлах]

Өмнөд, хойд алтайчуудын дунд антропологи, хэл, соёлын нилээдгүй ялгаа бий.[10] Учир нь хойд хэсэг нь фин угоруудаас өмнөд хэсэг нь монгол, түрэгүүдээс үүсчээ.

Найман буюу майман овог томоохон овгийн тоонд ордог. 12-р зуунд Найман аймаг Алтайн нуруунд нутаглаж байсан тул энэ нутагт найман гаралтай хүмүүс үлджээ. Зарим алтайчууд найман, зарим нь майман гэж нэрлэдэг.

  1. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Холбооны улсын статистикийн алба. Татаж авсан: 2025-05-23.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Olson
  3. Бүгд Найрамдах Казахстан Улсын Статистикийн агентлаг. 2009 оны тооллогоАрхивлагдсан 2012-04-24 at the Wayback Machine
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named regnum
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named BourdeauxFilatov
  6. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Tadina
  7. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Satlaev
  8. C.P.Atwood-Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, p.9
  9. «Советская Сибирь» № 219 (869). 1922 он. Ново-Николаевск.
  10. Потапов Л. П. Этнический состав и происхождение алтайцев. Историко-этнографический очерк. А. П. Окладников. — Л.: Наука, 1969. — 196 т.


Stub icon

Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.