Америк-Францын харилцаа
Харагдац

АНУ-Францын харилцаа -Америкийн Нэгдсэн Улс болон Францын хоорондох хоёр талын дипломат харилцаа юм.
Франц бол Их Британиас тусгаар тогтнолын төлөөх дайнд АНУ-ын гол холбоотнуудын нэг байв. 1942 онд Францын Вишигийн дэглэм Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-тай дипломат харилцаагаа тасалсан байна. 1944 онд харилцаагаа сэргээсэн түүхтэй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн орны тоонд АНУ болон Франц улс хоёулаа ордог юм.

АНУ, Францын харилцаа ойр дотно, найрсаг гэж тодорхойлогддог. Хоёр улс улс төр, эдийн засгийн ихэнх асуудлаар нийтлэг үнэт зүйл, үзэл бодолтой байдаг. Үзэл бодлын зөрүүг илэн далангүй ярилцаж, ерөнхийдөө хоёр орны харилцааг тодорхойлдог нягт хамтын ажиллагааны бүтцийг алдагдуулдаггүй байна.