Валерий Меладзе

Валерий Меладзе (орос. Вале́рий Шота́евич Мела́дзе, гүрж: ვალერი შოთას ძე მელაძე, жинхэнэ нэр - Валериан; 1965 оны 6-р сарын 23-нд ЗХУ-ын Зөвлөлт Гүржийн Автономит Ажарт төрсөн) - Гүрж гаралтай Оросын дуучин, хөгжмийн продюсер, телевизийн хөтлөгч, жүжигчин. ОХУ-ын гавьяат жүжигчин (2006), Чеченийн Ардын жүжигчин (2008).
Ажиллах хугацаандаа тэрээр Зүүн Европт олон улсын амжилтад хүрсэн. 2004 онд дуучны "ВИА Гра" хамтлагтай хийсэн "Притяжения больше нет" (Дахин татах хүч үгүй) хэмээх дуэт нь MTV-ээс оны шилдэг дуугаар шалгарчээ. 2006 онд тэрээр ТУХН-ийн хамгийн алдартай уран бүтээлчдийн дунд "Sound Track" чартуудын хоёрдугаарт жагссан.
2022 оны 2-р сард тэрээр ОХУ-ын Украины түрэмгийллийн эсрэг байр сууриа илэрхийлжээ. Үүний дараа тэрээр Орост хар жагсаалтад орсон.