Владимир Семичастный

Владимир Ефимович Семичастный (1924 оны 1-р сарын 15-нд ЗХУ-ын Зөвлөлт Украины Межевая тосгонд төрсөн —2001 оны 1-р сарын 12-нд ОХУ-ын Москвад нас барсан) — зөвлөлтийн намын болон төрийн зүтгэлтэн, хурандаа генерал (1964). 1961-1967 онд ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны дарга (орос. КГБ, 1961—1967). ЗХУКН-ын Төв хорооны гишүүн (1964—1971, орлогч гишүүн 1956—1964). ЗХУ-ын Дээд Зөвлөлийн депутат.
1946—1950 онуудад Зөвлөлт Украины Комсомолын буюу Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга.
1950—1958 онд ЗХУ-ын Комсомолын Төв хорооны нарийн бичгийн дарга. 1958-1959 онд ЗХУ-ын Комсомолын 1-р нарийн бичгийн дарга.
1959 оны хавар ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны хэлтсийн дарга.
1959-1961 онд Зөвлөлт Азербайжаны Коммунист намын Төв хорооны 2-р нарийн бичгийн дарга.
1961-1967 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсыг Аюулаас хамгаалах хорооны дарга.
1964 онд Никита Хрущёвыг Зөвлөлтийн тэргүүний алба тушаалаас буулгах ажиллагааны гол зохион байгуулагчдын нэг гэж үздэг.
1967 онд албан тушаал буурч ЗХУ-ын Зөвлөлт Украины Сайд нарын Зөвлөлийн орлогч даргааар 1981 он хүртэл ажилласан байна.
1981 оноос ЗХУ-ын Олон нийтийн Бүх Холбооны "Знание" /орч. Мэдлэг/ нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн орлогч дарга.
1988 онд тэтгэвэрт суугаад 2001 онд нас баржээ.