Jump to content

Кшиштоф Киешловски

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кшиштоф Киешловски (польш. Krzysztof Kieślowski; 1941 оны 6-р сарын 27-нд Варшав хотод төрж, 1996 оны 3-р сарын 13-нд Варшавт нас барсан) — Польшийн кино найруулагч бөгөөд зохиолч, Оскарын шагналд нэр дэвшигч. «Гурван өнгө», «Декалог» зэрэг кино цувралуудаараа танигдсан.

Кшиштоф Киешловски Варшавт төрж, эмчилгээ хийлгэх шаардлагатай инженер эцгийгээ хаа сайгүй дагаж, хэд хэдэн жижиг хот хэсэж өссөн. 16 настайдаа тэрээр гал сөнөөгчийн богино хугацааны сургалтад хамрагдсан боловч 3 сарын дараа сургуулиа орхижээ. 1957 онд тэрээр ямар ч зорилгогүйгээр Варшав дахь Театрын техникчдийн коллежид элсэн оржээ. Тэрээр театрын найруулагч болохоор шийдсэн ч тухайн үед найруулагч бэлтгэх тусгай хөтөлбөр байгаагүй тул кино урлагийн ангид суралцахаар шийджээ.

Их сургуулиа төгсөөд театрын хувцас зохион бүтээгчээр ажилласны дараа тэрээр Роман Полански, Анжэй Вайда нарын агуу найруулагчдыг төрүүлсэн Лодзийн кино урлагийн сургуульд орсон. Тэрээр элсэх гэж хоёр удаа оролдоод тэнцээгүй боловч гурав дахь оролдлогоороо Кино сургуульд элсэн 1964-1968 онд сурчээ. Тэрээр театрт маш хурдан дурлаж дараа нь баримтат кино хийхээр шийджээ.

К.Киешловски анхны баримтат кинонууддаа иргэд, ажилчид, цэргүүдийн өдөр тутмын амьдралыг голлон харуулсан. Хэдийгээр түүний кинонууд нь улс төрийн шинж чанартай биш ч Польш дахь амьдралыг дүрслэх гэсэн оролдлого нь түүнийг эрх баригчидтай зөрчилдсөн юм. Ажилчид олон нийтийн ажил хаях болсон шалтгааны талаар ярилцаж буйг харуулсан түүний "Ажилчид 71" телевизийн киног ихээхэн засвартай хэлбэрээр үзүүлсэн байна.

Баримтат кино бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 1966 — Трамвай / Tramwai
  • 1966 — Байгууллага / Urząd
  • 1967 — Хүслийн Концерт / Koncert Życzeń (Concert Of Wishes)
  • 1969 — Лодзь хотоос / Z miasta Łodzi
  • 1970 — Би цэрэг байсан / Byłem żołnierzem
  • 1971 — Ажилчид '71: / Robotnicy '71: Nic o nas bez nas
  • 1972 — Рефрен / Refren
  • 1973 — Газар доогуурх хонгил / Przejście podziemne
  • 1973 — Чулуучин / Murarz
  • 1974 — Анхны хайр / Pierwsza miłość
  • 1975 — Намтар / Życiorys
  • 1976 — Бялт / Klaps
  • 1976 — Эмнэлэг/ Szpital
  • 1976 — Амар тайван байдал / Spokój
  • 1977 — Би мэдэхгүй / Nie wiem
  • 1978 — Шөнийн харуулын үзэл бодлоор / Z punktu widzenia nocnego portiera
  • 1980 — Ярьдаг толгойнууд / Gadające głowy
  • 1981 — Өртөө / Dworzec
  • 1981 — Богино ажлын өдөр / Krótki dzień pracy