Овернь-Рона-Альп
| Овернь-Рона-Альп | |
| Үндсэн мэдээлэл | |
|---|---|
| Мужийн төв | Лион |
| Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) | Лоран Вокье (БН) |
| Хүн ам | 7,916,889 (2016) |
| Хүн амын нягтрал | 113.6 хүн км² тутамд |
| Газар нутаг | 69,709 км² |
| Департамент | 13 |
| Арондисман | 40 |
| Суурингийн холбоод | 139 |
| Кантон | 242 |
| Коммун | 4,030 |
| ISO-3166-2 код | FR-ARA |
Овернь-Рона-Альп мужийн хөрсний газрын зураг | |
Овернь-Рона-Альп (францаар Auvergne-Rhône-Alpes [ovɛʁɲ ʁon alp]) нь Франц Улсын муж бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нд хуучин байсан Овернь ба Рона-Альп мужууд нэгдсэнээр бий болсон юм. Mужийн нэрийг эхэндээ нэгдсэн хоёр мужийн нэрүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар холбон түр зуур хэрэглэв. Ингээд 2016 оны аравдугаар сарын 1-нд болсон орон нутгийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн төрийн зөвлөлөөс түр хэрэглэж байсан нэрийг цаашид албан ёсоор хэрэглэхээр шийджээ.[1]
Овернь-Рона-Альп нь нийт 69.711 км² нутаг дэвсгэрээрээ Францын мужуудын эрэмбэд гуравдугаарт жагсах (далайн чанад дахь мужуудыг оруулахгүйгээр) ба 7.916.889 оршин суугчтай (2016 оны мэдээгээр) бөгөөд үүгээрээ Иль-де-Франс мужийн дараа буюу хоёрдугаар олон хүн амтай мужид тооцогддог.
Хотууд
[засварлах | кодоор засварлах]О-де-Франс мужийн хамгийн олон хүн амтай хотуудын тоонд:
| Хот | Хүн ам (он) | Департамент |
|---|---|---|
| Лион | 515.695 (2016) | Метропол Лион |
| Сент-Этьен | 171.924 (2016) | Луар |
| Гренобль | 158.180 (2016) | Изер |
| Вийёрбан | 149.019 (2016) | Метропол Лион |
| Клермон-Ферран | 142.686 (2016) | Пюи-де-Дом |
| Annecy | 126.419 (2016) | Дээд Савой |
| Валанс | 62.477 (2016) | Дром |
| Венисьё | 65.405 (2016) | Метропол Лион |
| Шамбери | 59.183 (2016) | Савой |
| Во-ан-Велен | 48,497 (2016) | Метропол Лион |
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Mathilde Siraud: Occitanie, Nouvelle-Aquitaine...: discordes autour des nouveaux noms de régions In: LeFigaro.fr, 27. Juni 2016.
