Jump to content

Рафаэль Гросси

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Рафаэл Гросси

Рафаэль Гросси (испани. Rafael Mariano Grossi; 1961 онд Аргентин улсын Алмагро хотод төрсөн) - Аргентины дипломат юм. 2019 оны 12-р сарын 3-наас Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Ерөнхий захирал. Мөн өмнө нь Аргентин улсаас Австри, Словени, Словак улсуудад Элчин сайд байсан болон Вена хотод төвтэй олон улсын байгууллагуудад (2013–2019) ажиллаж байсан юм.

Р.Гросси 1961 онд төрсөн бөгөөд 1985 онд Аргентины Католик их сургуулийг төгссөн байна.

Мөн 1998-2001 онд тэрээр НАТО-д Аргентиныг төлөөлөн ажилласан байна.

Рафаэль Гросси 1997-2000 онд Зэвсгийн олон улсын бүртгэлийн асуудлаарх НҮБ-ын Засгийн газрын шинжээчдийн бүлгийн ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Зэвсэг хураах асуудал хариуцсан туслахын зөвлөхөөр ажиллаж байжээ.

2019 онд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Ерөнхий захирлаар сонгогдсон юм.