Jump to content

Шар саадганцэцэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Cypripedium Calceolus: Нэн ховор ургамал. Хөндлөн бараан үндэслэг иштэй, 20-40см өндөр олон наст. Ишний дунд хэсэгт 6-10см урт, 2-4см өргөн, зууван, суумал 3-5 долгионтсон навчтай, үзүүртээ 1 юмуу 2-3 том цэцэгтэй. Цэцгийн шадар эрхтний 4 навчинцар 3-5см урт, нарийн юлдэрхүү, мушгирсан улбар хүрэн өнгөтэй, цайвар шар уруултай.

Монгол дагуурын Ноён уулын хусан ой, ойн цоорхой, зах, ойн бүсийн гол горхийн эргийн нугад ургана. Нэн хязгаарлагдмал тархацтай.

Мод огтлох, түймэр гарах, нуга, голын эргээр мал бэлчээрлүүлэх, ургамлыг түүж бэлтгэх зэргээс ховордож байна.