Jump to content

Everglow

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Everglow"
Колдплей-ийн сингл
A Head Full of Dreams цомгоос
Худалдаанд гарсан огноо2016 оны 11-р сарын 11 (2016-11-11)
Бичүүлсэн2014–15
ЖанрСофт-рок
Урт
  • 4:43 (цомгийн хувилбар)
  • 5:01 (синглийн хувилбар)
  • 3:48 (радио засвар)
Лэйбл
Зохиогчид
Продюсерууд
Колдплей синглийн дараалал
"A Head Full of Dreams"
(2016)
"Everglow"
(2016)
"Something Just Like This"
(2017)
Дууны клип
- YouTube"Everglow"

"Everglow" нь Английн рок Coldplay хамтлагийн бүтээл юм. Everglow нь Coldplay хамтлагийн 7 дахь студи цомог A Head Full of Dreams цомогт багтсан бөгөөд 2015 оны 11-р сарын 26-нд цомгийг сурталчлах "Promotional Single" болж худалдаанд гарч, улмаар 2016 оны 11-р сарын 11-нд A Head Full of Dreams цомгийн албан ёсны 5 дахь сингл болж дэлхий даяар худалдаанд гарсан. Дууны цомогт багтан хувилбарыг Крис Мартины хуучин эхнэр Гвинет Палтроу хамтран дуулсан байдаг.

Дуу бүтээгдсэн түүх

[засварлах | кодоор засварлах]

Мартин анх дууныхаа нэрийг интернетэд ашиглагдаж байсан этгээд хэллэгээс олж авсан тухайгаа ярьсан. Зайн Ловтой ярьсан ярилцлагадаа тэрээр дууны нэршлийн талаар тайлбарлахдаа: "Би далайн эрэг дээр нэгэн интернет хэрэглэгчтэй хамт байсан, тэр залуу надад хэлэхдээ 'Yo dude, I was doing this thing the other day man, it gave me this total everglow!' гэж хэлсэн."